Монгол ардын хөөмэйн урлаг
Хөөмийн урлаг нь монгол нутгийн баруун хэсэг, одоогийн Ховд, Говь – Алтай аймгийн хүрээнд үүссэн гэж үздэг. Өнөөдөр хөөмийг Монголын хаанаас ч олж үзэж болох бөгөөд Монгол улс нь дэлхийд хөөмийн урлаг хамгийн өндөр хөгжсөн улс юм. Энэ төрлийн урлаг дотроос хамгийн их хэрэглэгддэг хөөмий нь дараахь хэсгүүдэд хуваагддаг:
Хөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой. Уг гарал нь Ховдын Чандмань сумаас үүссэн түүхтэй. Монголын хөөмийчид дуулах ур чадвараараа дэлхийн судлаачдын анхаарлыг татдаг бөгөөд Ховд аймгийн Чандмань сумынхан бараг тэр аяараа хөөмийлдөг. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээг байгалийн хөөмий гэж үздэг. Монгол хөөмийн 4 төрөл байх ба энэ нь хархираа хөөмий буюу цээжний гүнээс түрэн гарах авиа, исгэрээ буюу амны хөндийнөөс гарах авиа, Нармай хөөмий буюу хамраар гаргах авиа, шахай хөөмий буюу хоолой шахаж гүнээс гарах авиа зэрэг болно.
Монгол хөөмий бол дэлхийн сонгодог хөгжмийг хүртэл тоглох чадалтай. Хөөмий нь Монгол улсын Үндэсний хөгжмүүдийн нэг болох морин хуур хөгжимтэй хослон тоглоход илүү сайхан эгшиглэдэг.
2010 онд “Монгол хөөмийн уламжлалт урлаг”-ийг ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн.