• БИДНИЙ ТУХАЙ
  • БҮРТГЭГДСЭН ӨВҮҮД
  • ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД
  • ХИЙГДЭХ ТӨСЛҮҮД
  • СОЁЛЫН ӨВҮҮД
    • ГАНЖУУР
    • ДАНЖУУР
    • ЦУУР ХӨГЖИМ
    • МОНГОЛ ГЭР
    • БҮРГЭДИЙН АН
    • МОНГОЛ ХӨӨМИЙ
    • УРТЫН ДУУ
    • МОНГОЛ НААДАМ
    • МОРИН ХУУР
    • УЛАМЖЛАЛТ БҮЖИГ
    • МОНГОЛ ТУУЛЬ
    • МОНГОЛ БИЧИГ
    • МОНГОЛ ЛИМБЭ
    • ЛУ “АЛТАН ТОВЧ”
    • ОРХОНЫ ХӨНДИЙ
    • ХАДНЫ ЗУРАГ
    • УВС НУУР
  • ХОЛБОО БАРИХ

“Монгол тулгатны өв” ТББ © 2013-2021

МОНГОЛ БИЧИГ

Монгол уран бичлэг

Монголчууд бидэнд өвөг дээдэс маань бахархах олон зүйл үлдээсний нэг нь дэлхийд ганц босоо монгол бичиг билээ. Монгол бичиг бидний түүх, соёл иргэншил, ёс заншил оюун сэтгэлийн гайхамшигт өв дурсгал бөгөөд хүн төрөлхтөний утга соёлын салбарт өөрийн байр сууриа хадгалан үлджээ.
Үүний нэг илрэл бол Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн 2013 оны 12 сарын 4-ны Засгийн газар хоорондын хорооны ээлжит хуралдаанаар “Монгол уран бичлэг”-г ЮНЕСКО-н Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтанд бүртгэсэн явдал юм.
Манай өвөг дээдэс ямар их бичиг үсгийн соёлтой байсан болох мөн түүнийгээ хичнээн удаан хадгалан бидний эрин үеийг хүртэл өвлөж авч ирснийг ном судараас гадна, хад чулуун дээр сийлэн үлдээсэн бичлэг, зургуудаас мөн тамга тэмдэг захидал дээрээс харж болно.
Монгол бичгийн уран бичлэг нь эрт дээр үеэс буюу 800 орчим жилийн тэртээх өөрийн дэг жаягт нэгэнт орсон байжээ.
Эртний уламжлалт бичгийн уран сайхны онцлог, бичгийн олон янзын хэв маяг, дармал, бичмэл, эвхмэл хэлбэрүүдэд хулсан үзэг бийр бэхийг түгээмэл хэрэглэдэг байсан.
Өнөөдөр Монгол уран бичлэг буюу каллиграф дорно дахины бийр бэхээр үсэг бичих урлахуйн жишгээр биеэ даасан урлаг болж ахуйн хэрэглээ, үндэсний өвөрмөц уламжлалт дизайн загваруудад хэрэглэгдэж, монгол хvний сэтгэн бодох чадвар, урнаар зохиомжлох євєрмєц онцлог шинж чанарыг хадгалан, яруу найраг, уран зургийн урлагтай нягт холбоотойгоор хөгжиж байна.