2016 онд “ Монголын соёлын биет бус өвүүд – онлайн үзэсгэлэн”-гийн вэб сайт бүтээх
ЮНЕСКО-н Дэлхийн өвийн жагсаалтад Монгол улсаас 11 төрлийн соёлын биет бус өв бүртгэгдээд байна.
Энэхүү өвүүдйг нэгтгэсэн дэлхийн олон нийтийн хэлүүд дээр дэлгэрэнгүй танилцуулсан сурталчилгааны онлайн цахим сайт нэг ч байхгүй байгаа тул “Монголын соёлын биет бус өвүүд – онлайн үзэсгэлэн” вэб сайтыг англи хэл дээр хийх төслийг “Монгол тулгатны өв” ТББ-аас санаачлан хэрэгжүүлнэ.
Тус төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмний олон зууны уламжлалт өв соёлуудыг англи хэл дээр дэлгэрэнгүй танилцуулж, сонирхсон хүссэн хүн бүрт гарын авлага болж, монгол улсыг дэлхий дахинд сурталчилах, нүүдэлчин ардын өв соёл, ахуй амьдралтай нь газар дээр нь ирж танилцах хүсэл тэмүүллийг төрүүлэх болно.
Энэхүү онлайн үзэсгэлэнд хүн бүр чөлөөтэй нэвтрэн хүссэн мэдээллээ татан авах боломжтой.
2015 онд “Морин хуур анхлан суралцагчдад зориулсан видео хичээл”-ийг англи хэл дээр бэлтгэн гаргах
Монгол түмний оюуны суут бүтээл – морин хуур хөгжим нь зөвхөн монгол нутагт, монгол овогтны дунд төдийгүй дэлхийн олимпийн тоглолт, суу билэгт их эрдэмтдийг тодруулдаг Нобелийн шагнал гардуулах ёслол, НҮБ, Букингеймийн ордон зэрэг олон газарт түгэн дуурсаж, түмэн олныг гайхуулан бишрүүлдэг хөгжмийн зэмсэг болжээ.
“Монгол тулгатны өв” ТББ-аас морин хуур сурахыг хүссэн хүн бүрт бие даан суралцах боломж олгохын тулд “Морин хуур анхлан суралцагчдад зориулсан видео хичээл” DVD-г 2013 онд бэлтгэж нийтийн хүртээл болгосон бөгөөд одоо англи хэл дээр орчуулан хэвлэх энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэх гэж байна.
Сүүлийн жилүүдэд морин хуур хөгжмийг сурах хүсэлтэй гадаадын хүмүүс, зочид гийчид олширч байгаа тул англи хэл дээр бие даан сурах хичээлийн эрэлт хэрэгцээ маш их болсон. Монгол улсад англи хэл дээр тайлбартай морин хуур сурах бичиг нэг ч байхгүй байна.
Энэхүү төслийгхэрэгжүүлснээр морин хуур хөгжмийн тухай мэдэээллийг дэлхий дахинд түгээж, сонирхогчдод өөрсдөө бие даан суралцах хүсэл тэмүүллийг төрүүлж, монголын ард түмний өв соёлыг хадгалж хамгаалах, сэргээн өвлүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагааны түвшин дээшилж, хамрах хүрээ, хүртээмж нэмэгдэх болно.